Өсвөр нас гэдэг бага наснаас насанд хүрэх явц буюу 13-18 насыг хэлдэг. Мэдээж хүүхэд бүр л насанд хүрч, насныхаа онцлогийг даган бэлгийн харилцаа, гар хангалгын талаар сонирхох болно.
Хүүхдээс том хүн болох шилжилтийн үед тэдний зан төлөвт өөрчлөлт орж, олон мэдэхгүй асуудлуудтай нүүр тулгарч эхэлдэг. Энэ үед аав ээж болох хамгийн ойр хүмүүс нь дундаа хаалт тавьж, тийм зүйл ярих болоогүй гэх хандлага гаргах нь маш буруу бөгөөд хүүхдээ эрсдэлрүү түлхэж байгаагаас өөрцгүй. Учир нь таны хүүхдэд нэг өдөр гэнэтийн асуудал тулгарлаа. Охин/хүү тань өмнө нь хэнтэй ч ярилцаж үзээгүй асуудлыг хэнд хандаж, хэрхэн шийдвэр гаргах вэ? Асуудал тулгарах бүрд мэргэжлийн эмч дээр очиж уулзаж чадах уу? гэдгийг бодох хэрэгтэй.
Өсвөр насныхан бэлгийн харилцааны талаарх мэдээллийг цахим орчин, найз нөхөд болоод насанд хүрэгчдэд зориулсан сайтаас авах нь олонтаа. Энэ нь тэдний хувьд “оновчтой хичээл” болдог гэж боддог. Гэвч ҮГҮЙ юм. Та л өөрийнхөө хүүхдэд тухайн мэдлэгийг олгоход нь туслахгүй бол өөрөө дур мэдэх, нөгөөтээгүүр бас л юу ч мэдэхгүй үе тэнгийн найзуудынхаа БУРУУ зөвлөгөөгөөр ТЭНЭГ шийдвэр гаргана. Түүнчлэн өсвөр насныхан өөрт тулгарч буй асуудлаа нээлттэй илэрхийлж, тусламж авч чаддаггүйгээс үүдэн түрэмгийлэл хүчирхийлэл үйлдэх, бэлгийн эрсдэлтэй зан үйл хийх, тамхи, согтууруулах ундаа хэрэглэх зэрэг эрсдэлтэй зүйлсэд татагдан орох магадлалтай байдаг. Тиймээс тэдэнд мэргэжлийн зөвлөгөө хамгийн чухал.
Нэмж дурдахад олон тооны судалгаагаар хүүхдийн насанд тохирсон бэлгийн боловсрол олгох нь бэлгийн аливаа эрсдэлт зан үйлээс сэргийлж, бэлгийн харилцаанд орох насыг хойшлуулахад тус болдог болохыг тогтоосон.
Тэгвэл юунаас эхлэх вэ?
Нэгдүгээрт. Хүүхдэдээ зөв эх сурвалж санал болгох
Зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцах хэрэгтэй гэдгийг мэддэг ч хойш нь тавьдаг. Эсвэл хүүхэд нь тухайн сэдвийн талаар ярилцахаас ичиж, хаалттай байх тохиолдлууд бий. Тэгвэл та дараах сэдвийн хүрээнд аль чадахаараа ярилцахыг хичээхээс гадна та болон таны хүүхдэд туслах зөв эх сурвалж сонгох хэрэгтэй.
Үүнд Мандал Эрсдэлийн Сургуулийн зүгээс өсвөр насныхны онцлогийг харгалзан үзэж, тэдний хамгийн их асуухыг хүсдэг асуултуудад нь хариулт өгөх, хариултуудаараа дамжуулан тэдэнд боловсрол олгох, ирээдүйдээ зөв сонголтууд хийхэд нь чиглүүлэх зорилгоор “АSUUNA” вэбсайтыг нэвтрүүлсэн билээ.
Хоёрдугаарт. Та өөрөө өсвөр насны хүүхдийн түгээмэл асуудаг асуултыг мэддэг, ярьдаг байх хэрэгтэй. Учир нь хүүхэд асуухыг хүссэн ч хэзээ ч өөрөө танаас асууж чадахгүй шүү дээ. Ингээд тэдний насныхны хамгийн их асуудаг асуултыг, мэргэжлийн зөвлөгөө хариултын хамтаар хүргэж байна.
Бэлгийн харилцаанд ороход тохиромжтой нас
Энэ асуултыг хүүхэд тань бодож байсан нь гарцаагүй болов уу? ДЭМБ-аас бэлгийн харилцаанд ороход тохиромжтой үе гэсэн тодорхой нас заагаагүй байдаг. Эцэг, эх болоод эмч мэргэжилтнүүдийн зүгээс энэ хугацааг аль болох хойшлуулахыг зорьдог. Учир нь өсвөр насанд хүүхдийн ухамсартайгаар шийдвэр гаргах хэсгийг хариуцах тархины хэсэг хөгжих үе шатандаа байдаг тул бэлгийн харилцаанд орохоос илүүтэйгээр сэтгэл хөдлөлд суурилан шийдвэр гаргах магадлал өндөр байдаг гэж ойлгож болох юм. Анхны дотно харилцаа нь хувь хүний өөрийн хүсэл, ямар нэгэн дарамт шахалт дор бус, ухамсартайгаар, үүний дараа өөрт гарах өөрчлөлтийг ойлгох, хариуцлагатайгаар хандах шаардлагатай үйл явдал. Иймд, өөрийгөө сонсох, эцэг, эхтэйгээ уг сэдвийн талаар нээлттэй ярилцах нь хамгийн зөв сонголт юм.
Анх удаа бэлгийн харилцаанд орох үед жирэмслэх магадлал өндөр байдаг уу?
Эмэгтэй хүний жирэмслэх магадлал нь анх удаа бэлгийн харилцаанд орох эсэхээс бус өндгөн эсийн боловсрох хугацаатай хамаатай. Хэрэв анхны бэлгийн харилцаа сарын тэмдгийн мөчлөгийн үед таарсан бол жирэмслэх магадлал өндөр гэж ойлгож болох юм.
Бэлгийн харилцаанд орохоос өөр нөхцөлд онгон хальс цоордог гэж үү?
Мэдээж тийм! Онгон хальс нь үтрээний дээд хэсэгт ил харагдах салст бүрхүүл юм. Бэлгийн харилцаанд орсон үед энэ нь гурван хэсэгт хуваагдаж бүрэн бүтэн байдал нь алдагддаг. Гэвч бэлгийн харилцаанд орохоос гадна, гаднын биет орох, механик гэмтэл авах, зарим төрлийн спортоор хичээллэх үед санамсаргүй байдлаар онгон хальс цоорох тохиолдол бий. Бэлгийн харилцаанд ороогүй хэдий ч дээр дурдсан нөхцөлийн улмаас онгон хальс цоорч болох ба бэлгийн харилцаанд ороогүй л бол онгон хэвээрээ гэсэн үг юм.
Анхны бэлгийн харилцааны дараа заавал цус гардаг уу?
Энэ бол өрөөсгөл ойлголт юм. Эмэгтэй хүний хувьд дээр дурдагдсан бэлгийн харилцаанд орохоос бусад нөхцөлийн улмаас онгон хальсны бүрэн бүтэн байдал санамсаргүй алдагдах, тухайн хүний биеийн онцлог зэргээс цус гарах эсэх шалтгаална. Иймд, цус гарахгүй байлаа гээд онгон биш байна гэж ойлгож болохгүй юм.
Бэлгэвч бүрэн хамгаалах уу?
Бэлгэвч нь латекс, полиуретан гэх материалаар хийгддэг бөгөөд гадаргуудаа любрикант болон спермицид агуулдаг байна. Спермицид нь эр бэлгийн эсийг саармагжуулах үйлчилгээтэй байдаг тул жирэмслэлтээс хамгаалдаг аж. Бэлгэвч нь бэлгийн замын халдварт өвчин болоод жирэмслэлтээс 98 хүртэлх хувь хамгаалдаг гэж үздэг. Гэвч бэлгэвчийг буруу хадгалах, хадгалах хугацаа дуусах болон бэлгийн харилцааны үед бэлгэвч гэмтэх, тайлагдах зэрэг эрсдэл байдаг гэдгийг мартаж болохгүй. Бэлгэвч хамгаалах ч 100% баталгаа байхгүй гэдгийг тооцож үзэх нь зүйтэй.
Гар хангалга ирээдүйн бэлгийн амьдралд нөлөөлдөг үү?
Анагаах ухааны зүгээс гар хангалга хийх нь ямар нэгэн гаж нөлөөтэй гэж тогтоосон судалгаа байдаггүй. Ихэнх өсвөр насныхны хувьд ямар нэгэн байдлаар гар хангалга хийж үзсэн эсвэл хийх оролдлого хийсэн байдаг.
Эмч, мэргэжилтнүүдийн зүгээс үүнийг өөрийн биетэй “танилцах” явцын нэг хэсэг гэж үздэг. Гэвч эрүүл ба эмгэгийн хооронд зааг ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл ямар үед гар хангалга хийх нь хэвийн, ямар үед хэвийн бус байдаг вэ гэдгийг ялгах зааг байдаг гэж ойлгож болох юм. Иймд, хэрэв та хүүхдийнхээ гар хангалга хийх давтамжийг хэвийн бус гэж дүгнэж байгаа бол өсвөр үеийн эмчид хандахыг зөвлөж байна.
“ОНРОП”
Насанд хүрэгчдэд зориулсан кино хэт шимтэж үзэх нь ирээдүйн бэлгийн амьдралд сөргөөр нөлөөлөх, цаашлаад сэтгэцэд нөлөөлөхүйц хэмжээний донтолт бий болгох эрсдэлтэй байдаг.
Учир нь насанд хүрэгчдэд зориулсан кино нь бэлгийн харилцаанд орж үзээгүй хүүхдэд хэт их өндөр хүлээлт бий болгох, зарим тохиолдолд хүсээгүй гаж үйлдэлд уруу татах сэдлийг олгох, өөртөө итгэх итгэл болоод, өөрийгөө хүлээж авах гээд олон зүйлсэд сөргөөр нөлөөлдөг байна.
“Гадуур тавих” нь жирэмслэлтээс хамгаалах арга биш
Судалгаанаас үзэхэд “гадуур тавих” нь 78% орчим баталгаатай байх боломжтой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл 100 эмэгтэй тутмын 22 нь буюу 5 эмэгтэй тутмын 1 нь жирэмслэх магадлал өндөр байдаг аж. Тиймээс жирэмслэлтээс хамгаалах хамгийн найдвартай арга бол бэлгэвч гэдгийг мартаж болохгүй.
Гэх мэтчилэн таны хүүхдийн үерхэл, нөхөрлөл, эрүүл мэнд, бэлгийн бойжилт болон зүгээр л том болохтой холбоотой үүсдэг олон мянган асуултуудад нь хариулахад ASUUNA тусална. Бид асуулт бүрийн хариултыг сэтгэлзүй, эрүүл мэнд, боловсролын чиглэлийн чадварлаг мэргэжилтнүүдтэй хамтран нарийвчлан бэлтгэсэн тул сошиал орчин шиг хүүхдүүдийг төөрөгдүүлэх, буруу мэдээлэл өгөх эрсдэлгүй гэдгээрээ онцлог юм шүү.
Эх сурвалж: edoctor.mn