2022.11.22 өдөр шинэчлэгдсэн

Вебсайт ашиглалтын нөхцөл нь (Цаашид 'Ашиглалтын нөхцөл' гэх) харилцагчийн энэхүү сайтын ашиглалтын хэм хэмжээг зохицуулах ба энэхүү сайтыг хэрэглэснээр та энд дурдагдсан “Ашиглалтын нөхцөл”-ийг бүрэн уншиж танилцан, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэв та “Ашиглалтын нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрөөгүй бол энэхүү сайтыг ашиглахгүй болохыг анхаарна уу.

Энэхүү вебсайтаар дамжуулан хүргэж буй бүтээгдэхүүн үйлчилгээний зарим нь зөвхөн Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэх цар хүрээтэй тул та бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаасаа өмнө дэлгэрэнгүй мэдээлэлтэй заавал танилцана уу.

Ашиглалтын нөхцөл

Ашиглалтын нөхцөл нь зохиогчийн эрх, харилцагчийн хүлээх үүрэг хариуцлага, хориглосон нөхцөлүүд, тодруулга, санал хүсэлт илгээх журмаас бүрдэнэ.

"Мандал Эрсдэлийн Сургууль" нь Ашиглалтын нөхцөлийг өөрчлөх бүрэн эрхтэй тул та Ашиглалтын нөхцөлтэй тогтмол танилцаж байхыг зөвлөж байна.

"Мандал Эрсдэлийн Сургууль"-ийн вебсайтыг ашигласнаар та дараах эрх, үүргийг хүлээнэ. Үүнд:

  • Өсвөр насныханд зориулсан эрүүл мэнд, бие болон сэтгэл зүйн хөгжил, үерхэл нөхөрлөл, харилцаатай холбоотой асуултуудад мэргэжилтний бэлдсэн зөвлөгөө авах;
  • Өөрийн сонирхсон нээлттэй асуултыг вебсайтын хамт олонд илгээх;

Зохиогчийн эрх/Copyright

"Мандал Эрсдэлийн Сургууль"-ийн вебсайтад байгаа бүх мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.

Энэхүү вебсайт болон түүнд агуулагдах мэдээлэл нь "Мандал Эрсдэлийн Сургууль"-ийн оюуны өмч бөгөөд Вебсайт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дараах нөхцөлөөр ашиглахыг хориглоно. Үүнд:

  • Засварлах, өөрчлөх,
  • Хуулбарлах
  • Зарах, давхар лиценз авах
  • Ижил төстэй мэдээллийг арилжааны болон олон нийтэд хүргэх зорилгоор нийтэлж ашиглахыг хориглоно.

Үүнд:

  • Домэйн, нэр, лого
  • Зураг, дизайн
  • Нийтлэл, бичвэр зэрэг контентууд
  • Гэрэл зураг болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл

 

Веб сайт эзэмшигчийн хариуцлага

Энэхүү веб сайтын Веб сайт эзэмшигч нь дараах нөхцөлүүдэд хариуцлага хүлээхгүй болно.

  • Вебсайт ашиглахтай холбоотойгоор харилцагч болон гуравдагч этгээдэд үүссэн аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй.
  • Энэхүү вебсайтын нийтлэл, хэрэгсэл, видео нь сайтын зочдод эрүүл мэнд, хувь хүний бие болон сэтгэл зүйн хөгжил, үерхэл, нөхөрлөл, харилцааны талаар мэдээлэл өгөх зорилготой ба эдгээр мэдээллүүдийг хүн бүрт тохирсон туйлын үнэн, бодитой байлгах тал дээр хариуцлага хүлээхгүй.

 

Гуравдагч этгээдийн холбоос

Вебсайтад гуравдагч байгууллага, вебсайтын холбоосууд байршсан байх боломжтой бөгөөд эдгээр холбоос дээрх байршсан мэдээлэлд орсон аливаа өөрчлөлтөд Мандал Даатгал хариуцлага хүлээхгүй болно.

Хориглосон нөхцөлүүд

Вебсайтын хэвийн үйл ажиллагааг доголдуулах, гэмтээх болон бусад хууль, журмыг зөрчих сэдлээр энэхүү вебсайтыг ашиглахыг хориглоно.

Вебсайтаас автомат програм болон систем ашиглан дата цуглуулах, хандалт хийхийг хориглоно.

Санаагаа илгээх бодлого

Та бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой санаагаа "Мандал Эрсдэлийн Сургууль"-ийн вебсайт эсвэл ямар нэгэн өөр сувгаар дамжуулж илгээж байгаа тохиолдолд эдгээр нөхцөлүүдийг зөвшөөрч байна гэсэн үг.

Үүнд :

  • Таны санал хүсэлт ямар нэгэн хувийн нууцад хамаарах мэдээллийг агуулаагүй байх
  • Илгээсэн санал хүсэлтийг нууцлах хуулийн хариуцлага хүлээхгүй

 

Тодруулга

Бид дараах зорилгоор шаардлагатай гэж үзэж байгаа тохиолдолд аливаа мэдээлэлд хандах, унших, хадгалах, задруулах эрхтэй:

  • Холбогдох хууль тогтоомж, журам, хууль эрх зүйн процесс, зарлан дуудах хуудас эсвэл Засгийн Газрын хүсэлтийг хангах;
  • Залилан, аюулгүй байдал, техникийн асуудлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эсвэл өөр аргаар шийдвэрлэх;
  • Хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах;
  • Харилцагчийн дэмжлэгийн хүсэлтэд хариу өгөх; эсвэл
  • Манай харилцагчийн эсвэл олон нийтийн эрх, өмч, аюулгүй байдлыг хамгаалах.

Ашиглалтын нөхцөлтэй холбоотой санал хүсэлтээ kids@mandal.mn хаягаар илгээнэ үү.