Хэрвээ чи сексийн хамтрагчтай эсвэл бэлгийн харьцаанд орохоор төлөвлөж байгаа бол нас, хүйс, бэлгийн чиг хандлагаас үл хамаарч өөрт тохирох жирэмслэлтээс хамгаалах аргыг олох хэрэгтэй.

Бэлгийн харьцаанд ороход тохиромжтой нас гэж байхгүй . Зарим хүмүүс өсвөр насандаа, зарим нь 20 хүрч байж бэлгийн харьцаанд ордог бол зарим нь бүр насаараа ч ганцаараа явах тохиолдол бий. Энэ бол ердөө таны сонголт!

Харин нэгэнт сексийн хамтрагчтай болсон л бол доорх сэдэв чамд хамгийн их хамаатай гэсэн үг!

Жирэмслэлтээс хамгаалах аргууд нь хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх ч гэсэн ямар ч арга 100 хувь үр дүнтэй байдаггүй. Бүгд өөрийн гэсэн давуу болон сул талтай байдаг гэдгийг санах хэрэгтэй.

Урт хугацааны жирэмслэлтээс хамгаалах аргууд


Жирэмслэлтээс хамгаалах урт хугацааны аргуудад даавартай дааваргүй ерөндөг, суулгац зэрэг ордог. Мэдээж энэ бол байнга өдөр тутамдаа эм ууж чаддагүй хүмүүс тохиромжтой сонголт бөгөөд нэг тавиулсан байхад 5-7 жил хүртэл үйлдлээ хадгалдаг.

Гэсэн хэдий ч бэлгийн замын халдвар өвчнөөс хамгаалахгүй гэдгийг санаарай.

Даавартай спирал : Спирал нь маш жижиг уян хатан T хэлбэрийн хуванцар байдаг бөгөөд умайн хөндий байршуулдаг. Даавартай ерөндөг нь өөрөөсөө өдөр бүр бага хэмжээгээр прогестерон ялгаруулах замаар жирэмслэлтээс хамгаалдаг. Ихэнх дааврын спиралийн үйлчилгээ 3-5 жил үргэлжлэх бөгөөд 99% үр дүнтэй бүтээгдэхүүн юм.

Дааваргүй спирал: Зэсээр хийгдсэн бөгөөд умайн орчинг өөрчилж үр тогтоход нөлөөлдөг бөгөөд 10 хүртэл жил хэрэглэх боломжтой.

Суулгац: Суулгац нь чүдэнзний мод шиг хэмжээтэй бөгөөд даавартай спиралтай адилхан прогестерон ялгаруулах замаар жирэмслэлтээс хамгаалах үйлчилгээ үзүүлдэг.

Ерөндөг ч бай суулгац ч бай гол үйлчилгээ нь умайн хөндийд эр бэлгийн эсийг хөдөлгөөнгүй болгох, эр бэлгийн эсийг үр дамжуулах сувагт орсон эм бэлгийн эстэй нийлэхээс сэргийлэх, үр тогтсон өндгөн эс умайн салстад бэхлэгдхэд саад учруулах байдлаар жирэмслэлтээс хамгаалдаг.

Богино хугацааны аргууд


Жирэмслэлтээс хамгаалах дааврын эм:
Жирэмслэлтээс хамгаалах дааврын эмийг үр дүнтэй байлгахын тулд эмийн зааварт бичигдсэний дагуу өдөр бүр тогтмол цагт ууж хэвших хэрэгтэй.

Жирэмслэлтээс хамгаалах эм нь нийт 21 ширхэг бөгөөд нэг шахмалаар 21 өдрийн турш ууж хэрэглэнэ. Зарим тохиолдолд +7 ширхэг төмрийн бэлдмэл агуулсан ч төрлүүд байдаг. Эхний боодол бэлдмэлийг ууж дуусгаад 7 хоногийн турш завсарлах бөгөөд энэ хугацаанд сарын тэмдэг ирэх ёстой. Сарын тэмдэг эхний боодол бэлдмэлийг ууж дуусаад сүүлийн шахмал хэрэглээд 2-3 хоносны дараа үзэгдэж эхлээд, дараагийн бэлдмэлийг ууж эхлэхийн өмнөхөн дуусдаг.

Жирэмслэлтээс хамгаалах эм нь жирэмслэлтээс хамгаалахаас гадна биеийн юм өвдөлттэй ирэх, биеийн юм тогтворжуулах болон батгашилт бууруулах зэрэг даавар тэнцвэржүүлэх зорилгоор ашигладаг.

Тарилга: 3 сарын хугацаанд жирэмслэлтээс хамгаалах бөгөөд энэ нь дээр дурдсан дааврын эмтэй адил үйлчилгээтэй. Тарилга хийлгэснээс хойш 3 сарын хугацаанд даавар цусанд шимэгдэж жирэмслэлтээс хамгаалдаг.

Механик арга


Бэлгэвч
: Мэдээж хамгийн түгээмэл бас хүртээмжтэй арга. Заавал эмчийн жор шаардахгүй, эмийн сан, супермаркет хаанаас ч авч хэрэглэх боломжтойгоос гадна гаж нөлөө гэж байхгүй. Мөн бэлгэвчний хамгийн том давуу тал бол жирэмслэлтээс хамгаалахаас гадна давхар бэлгийн замын халдвар өвчнөөр өвчлөх эрсдэлийг буруулдаг.

Фарматекс лаа: Бэлгийн харьцаанд орохоосоо өмнө үтрээнд хийж жирэмслэлтээс хамгаална. Тухайн лаа нь эр бэлгийн эсийг үхүүлэх, умайд нэвтэрч орохын саатуулах үйлчилгээ үзүүлнэ. Зөв хэрэглэвэл 72-97 хувийн найдвартай. Мөн бэлгийн замын халддварт өвчнөөс сэргийлнэ.

Үнийн хүвьд ерөндөг нь төрлөөсөө шалтгаалж 150,000 – 500,000 хүртэл байдаг бол дааврийн бэлдмэл 10,000- 60,000 төгрөг харин бэлгэвч 3,000 – 20,000 хүртэл сонголттой байдаг.

Чиний найз Asuuna 😉