Мандал Даатгал ХК-ийн зүгээс Мандал Эрсдэлийн Сургууль төслийг хэрэгжүүлээд өдгөө 2 дахь жилээ үдэж, 25,000 хүүхэд багачуудыг эрсдэлийн онлайн хичээлдээ хамруулаад байгаа билээ. Мандал Эрсдэлийн Сургуулийн “Гүүмби Жүүмби эрсдэлтэй танилцсан нь” онлайн хичээлүүд нь 4-12 насны хүүхдүүдэд тулгарч болзошгүй хамгийн түгээмэл эрсдэлүүдийн талаар тэдэнд мэдлэг олгох, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах боловсролыг олгох зорилготойгоор хийгдсэн юм.

Тэгвэл энэхүү төслийн хоёр дахь шатанд бид 13-18 насныхан буюу бидний хэлж заншсанаар өсвөр үеийнхэнд зориулсан дараагийн боловсролын платформоо нэвтрүүлээд байна.

4-12 насны хүүхдүүдийн дунд зонхилох эрсдэл нь гэнэтийн ослын улмаас бэртэж гэмтэх байдаг. Харин өсвөр насныхны хувьд эрсдэлт хүчин зүйлс нь илүү сэтгэлзүйн шинж чанартай болох нь “Монголын өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа”-аар тогтоогдсон юм.  

Хүний амьдралын эхний 25 жил бол цаашдын замналыг нь тодорхойлдог чухал бөгөөд эгзэгтэй үе. Өсвөр насанд шилжилт хурдацтай явагдаж, амьдралын үе шатууд хоорондоо давхцах хандлагатай байдаг. Энэ үед өсвөр насныхан бие махбодын, бэлгийн болон оюуны ухааны хөгжлийн олон өөрчлөлт сорилтуудыг даван гарах хэрэгтэй болдог. Мэдээж тэр хэмжээгээр үүсэх эрсдэлүүд ч гэсэн нэмэгддэг.

“Монголын өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа”-аас харахад:

  • Судалгаанд оролцогчдын 42.6 хувь нь өөрийн харагдах байдал, гадаад үзэмждээ заримдаа дурамжхан байдаг хэмээсэн бол 23 хувь нь үргэлж сэтгэл дундуур байдгаа илэрхийлсэн байна.
  • Судалгаанд оролцогч таван хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар нухацтай боддог, өсвөр насны зургаан хүүхэд тутмын нэг нь дор хаяж нэг удаа амиа хорлох үйлдэл хийж байсан байна.
  • Өсвөр насны 10 хүүхэд тутмын долоо нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж байсан зэрэг харамсалтай үр дүн бий.


Түүнчлэн, өсвөр насныхан өөрт тулгарч буй асуудлаа нээлттэй илэрхийлж, тусламж авч чаддаггүйгээс үүдэн түрэмгийлэл хүчирхийлэл үйлдэх, бэлгийн эрсдэлтэй зан үйл хийх, тамхи, согтууруулах ундаа хэрэглэх зэрэг эрсдэлтэй зүйлсэд татагдан орох магадлалтай байдаг.

Иймд, Мандал Эрсдэлийн Сургуулийн зүгээс өсвөр насныхны энэхүү онцлогийг харгалзан үзэж, тэдний хамгийн их асуухыг хүсдэг асуултуудад нь хариулт өгөх, энэхүү хариултуудаараа дамжуулан тэдэнд боловсрол олгох, ирээдүйдээ зөв сонголтууд хийхэд нь чиглүүлэх зорилгоор “АSUUNA” вэбсайтыг нэвтрүүлээд байна.

Үерхэл, нөхөрлөл, эрүүл мэнд, бэлгийн бойжилт болон зүгээр л том болохтой холбоотой үүсдэг олон мянган асуултуудад нь хариулахад ASUUNA тусална. Бид асуулт бүрийн хариултыг сэтгэлзүй, эрүүл мэнд, боловсролын чиглэлийн чадварлаг мэргэжилтнүүдтэй хамтран нарийвчлан бэлтгэсэн тул сошиал орчин шиг хүүхдүүдийг төөрөгдүүлэх, буруу мэдээлэл өгөх эрсдэлгүй гэдгээрээ онцлог юм.

Мандал Эрсдэлийн Сургуульд нэгдээрэй!

  • 4-12 насны хүүхдүүдэд зориулсан эрсдэлийн хичээлд хамрагдахЭНД ДАР
  • Өсвөр насныхны асуулт хариултын вэбсайтаар зочлохЭНД ДАР