Бүгд л үстэй шүү дээ. Угаасаа юунаас үүсэлтэй гэж ярьдаг билээ? ккк. Ингээд манай өсвөр үеийнхнээс хамгийн их ирсэн үсний талаарх асуултуудад хариулъя!
1. Хөхний ойролцоо ургадаг үснүүд хэвийн үү?
Мэдээж! Хөхний толгойн эргэн тойронд үс ургах нь хэвийн үзэгдэл бөгөөд хэрвээ чамд саад болоод эвгүй харагдаад байвал хусахад л болно.
2. Гар хангалга хийх нь эмзэг хэсгийн үс шингэрэхэд нөлөөлөх үү?
Үгүй ээ. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай аль ч нөхцөлд гар хангалга хийх нь үс уналтад нөлөөлөхгүй.
3. Бэлэг эрхтэн орчмын үсээ заавал хусах хэрэгтэй юу?
Загвар өмсөгчид, кино жүжигчид бүгд хуссан байдаг би ч гэсэн хусах хэрэгтэй юу гэдэг асуулт хамгийн түгээмэл байдаг. Мэдээж зарим нь тухайн хэсгийн үсийг хусах эсвэл багасгадаг бол зарим нь бүр хэзээ ч өөрчилдөггүй. Ер нь бол заавал тухайн үсийг хусах шаардлагатай гэсэн ойлголт байхгүй тул хусах, багасгах, ваксдуулах, ургуулах гээд бүгд л чиний л хүсэл сонирхлоос шалтгаална.
4. Эмзэг хэсгийн үсийг хуссаны дараа яагаад өвддөг вэ? Яагаад хусахаар илүү хурдан ургадаг вэ?
Эмзэг эрхтний арьс нь шилбэ суга гэх мэт биеийн бусад хэсгийн арьснаас илүү мэдрэмтгий байдаг. Үс хуссаны дараах өвдөлт нь ихэвчлэн сахлын хутганы ир болон ариун цэвэртэй холбоотой байдаг. Тиймээс хутгаа хэн нэгэнтэй хуваалцах болон нэг удаагийн татуурга олон дахин хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн үсээ буруу авснаас үүдэж үсний хүүдий үрэвсэх, буруу ургах зэргээс болж батга шиг улаан зүйл гарах, үс ургах үед загатнаж болно. Үнэхээр хусахад төвөгтэй байдаг бол вакс хийлгэх, гуужуулагч ашиглах, үсээ багасгах зэрэг олон аргаас сонгож хэрэглэж болно.
5. Анх удаа секс хийж үзэж байгаа бөгөөд эмзэг хэсгийн үсээ хусахгүй хэвээр нь байлгах нь муухай зүйл үү? Энэ нь найз залуугийн маань хүслийг унтраах болов уу?
Үгүй ээ. Огтхон ч муухай зүйл биш бөгөөд заавал авах хэрэгтэй гэж заасан зүйл байхгүй. Эрэгтэй эмэгтэй хамаагүй бүгд л умдаг хэсэгтээ үстэй байдаг. Мэдээж зарим нь бага байдаг бол зарим нь их байдаг. Умдагны үсээ авах эсэх нь чамаас л хамаарна. Гэхдээ найз залуугийнхаа хүсэл сонирхлын хувьд та 2 хамтдаа ярилцаарай. 😊
6. Уруул болон нүүрний үсийг яаж арилгах вэ?
Маш олон охидууд энэ талаар асуудаг. Энэ бол хэвийн үзэгдэл юм. Гэхдээ чамд төвөгтэй байгаа бол дараах аргуудаас сонгож болно. Хусах : яахав хамгийн өртөг багатай хялбар арга. Гэхдээ байнга хусах нь үс дотогш ургах шалтгаан болдог.
Гуужуулах тос : арьсан дээрээ түрхээд хэдэн минут хүлээгээд угаахад л болно. Гэхдээ эмзэг мэдрэмтгий арьстай бол арьс цочруулдаг тул хэрэглэхээсээ өмнө хэсэг газар тест хийж үзээрэй.
Вакс : Халуун, цаасан, утсан гээд янз бүр байдаг. Жаахан өвддөг ч гэсэн үсний ургалт удаашрах давуу талтай.
Лазер: Ихэнх гоо сайхны эмнэлгүүд үсний ургалт зогсоох лазер эмчилгээг хийдэг болсон. Үсний ургалтаас хамаарч хэдэн удаа орох эсэхийг шийддэг бөгөөд үнийн хувьд мэдээж бусад аргуудтай харьцуулахад үнэтэй байдаг.
Эцэст нь хэлэхэд чамд мэдэхийг хүсдэг ч хэн нэгнээс асуухаасаа санаа зовдог, ичдэг асуудлууд зөндөө байдаг биз дээ? Хэрвээ тийм бол энд дараарай. "Asuuna" үерхэл, нөхөрлөл, эрүүл мэнд, бэлгийн бойжилт болон зүгээр л том болохтой холбоотой үүсдэг олон мянган асуултуудад чинь хариулна. Бас нууцыг чинь үргэлж хадгална гэдгийг амлая!